Г.Ариунбаатар “Кармен” дуурьт тоглоно

ОХУ-ын Марийнский театрын гоцлооч, МУГЖ Г.Ариунбаатар алдарт Ж.Бизегийн “Кармен” дуурьт Эскамилогийн дүрийг бүтээхээр болжээ. Тус дуурь энэ сарын 20-нд Санктпетрбург хотын дуурийн театрт тоглогдох юм байна.
Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучнаас ОХУ-ын Марийнский театрын гоцлооч дуучин болсон Г.Ариунбаатар нь Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин юм.
Түүний тоглох алдарт дуурьт эрх чөлөөт циган хvvхэн, тvvний гал халуун хайр дурлалын тухай өгvvлдэг бөгөөд Францын зохиолч П.Меримегийн "Кармен хvvхэн" зохиолоос сэдэвлэн бvтээгджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ