Боуигийн хөргийг шивүүлжээ

img

Дуучин Леди Гага шинэ шивээстэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гага өнгөрсөн сарын 11-нд таалал төгссөн рок дуучин Дэвид Боуигийн хөргийг шивүүлжээ.

 

 

Энэ долоо хоногийн эхээр зохион байгуулагдсан 58 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин бүсгүй Боуигийн гэгээн дурсгалд зориулан дуулсан билээ. Тэрбээр шивээсээ Боуиг таалал төгссөний дараахан хийлгэсэн бөгөөд өчигдөр анх удаагаа олонд үзүүлсэн аж.

 

Гага мөн твиттер, инстаграмдаа шинэхэн шивээснийхээ зургийг нийтэлж “Чамайг мартахгүй” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ