Аз жаргалтай амьдарч буй эсэхээ инээдээрээ хэмжээрэй

“Эрдэмт” ТББ-аас 14 хоногт нэг удаа “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулдаг юм. “Өглөөний уулзалт”-д залууст үлгэр дуурайл болох, хэрэгтэй мэдээллийг өгч чадах нийгэм, улс төр, урлаг, соёлын томоохон төлөөллүүдийг урин илтгэл, лекцийг нь сонсдог байна.
Уг лекцийг зорьсон нийслэлийн эртэч залуус өглөөний 06:30 цагт “Blue sky” цамхагт цуглан, өглөөний цай уунгаа зочин илтгэгчийн яриаг сонсоод ажил, хичээлдээ явдаг уламжлал тогтжээ. Энэ удаагийн уулзалтад 50 гаруй хүн ирж Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн ярианд шимтэв.
Түүний лекцээс 20 онцлох эшлэлийг хүргэж байна.
- Бид зовлонд өчүүхэн цэнзүүр тавьдаг мөртлөө жаргалд өндөр шалгуур тавьдаг.
- Аз жаргалд өчүүхэн шалтгаан л хэрэгтэй
- Бүхий л зүйлд сайн сайхан чанар байдаг.
- Нар чиний төлөө манддаг юм.
- Сэтгэл юу руу урсаж тэмүүлнэ, түүн лүүгээ адил болно.
- Мэдэхгүй, биеэр амсаагүй зүйлээ үгүйсгэнэ гэдэг учир дутагдалтай.
- Гомдол байвал уучлал байдаг.
- Зовлонгийн дараа хүн гэгээрэл хайдаг.
- Өөрийгөө таньж, өөртөө гэрэл болж байж, аз жаргалд хүрнэ.
- Бид нар өөрийгөө өөрчлөхгүй байж, бусдыг өөрчлөх гэж хичээсээр.
- Хорвоо чамтай зохицож амьдрахгүй, харин чи хорвоотой зохицож амьдарна.
- Бодлын учрыг олохгүйгээр өөрийгөө таньж мэдэх боломжгүй.
- Их бодох тусам илүү их төөрөлдөнө.
- Аз жаргалтай амьдарч байна уу гэдгээ инээдээрээ хэмжээрэй
- Хорвоо дээр ганцаараа амьдардаггүй учир бүхий л зүйлсийг хайрлаж, энэрч явах учиртай.
- Тараг уухдаа тугалнаас уучлал гуймаар санагдах үе бий.
- Хайрлана гэдэг алдаа дутагдлыг нь ч хайрлахыг хэлнэ
- Өнгөрсний харуусал ирээдүйн мөрөөсөл амьдралд хамгийн их асуудал авчирдаг
- Аз жаргалтай хором мөчүүдээ олон болгоорой
“Өглөөний уулзалт”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/erdemtei хаягаар авах боломжтой аж.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ