Б.Баатар “Херо”-г орхижээ

img

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг Монголын телевизийн салбарт ихээхэн дэвшил авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг “Херо энтертаймэнт” студи эрхлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгодог билээ. “Херо энтертаймэнт” студийн  захирал, найруулагч Б.Баатарын хувьд рок, попын хамтлагч дуучдын клип, уран сайхны болон баримтат кино, хөрөг нэвтрүүлэг зэрэг дэлгэцийн бүхий л төрөл, жанарын нэвтрүүлгийг гардан найруулдаг, манай чадварлаг найруулагчдын нэг билээ. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард “Херо энтертайнтэнт” студийн архиваас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан хар дүрс алдагдаж, цахим сүлжээгээр тарсан нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Энэ үеэр “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал зарлаж, бичлэг хулгайд алдагдсан талаараа хэмээгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн талаараа дуулгасан.

 

Үүний дараа тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөндийрөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг хийх дараагийн боломж найруулагчдад бий” хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл түүний эл мэдэгдэл биелэлээ олж, Б.Баатар “Херо энтертайнмэнт”-ийг орхиж, Ийгл телевизийн Ерөнхий найруулагчаар томилогдсон байна.

 

Мөн дээрх үүссэн асуудлын үнэн мөн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр зогсоожээ. Энэ талаар хөтлөгч П.Анужин “Open door” сонинд өгсөн ярилцлагадаа “Ямар ч байсан энэ асуудлын үнэн мөн олдтол нэвтрүүлэг тодорхой хэмжээнд зогсох нь ойлгомжтой гэж бодож байна” хэмээсэн байна.

 

Ямартай ч хэсэгтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зогсч, хамтрагчид тус тусын мөрөө хөөсөн бололтой.

 

П.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Херо гэж ямар үг юм бол. Англиар нь эсвэл зөв дуудлагаар нь хэлдэггүй юм уу?
2016-02-25
Зочин:
Har mortei Enkhbayar bolon tuunii shulam shig awgai Tsolmongoos bolj bgaan. Ugaasaa zusee huvilgasan shulmasnuudtai orootsoldson buhen suirch, huvhairch ugui boldog bur neg har energytei.
2016-02-24
Зочин:
Яасан шантрамтгай юмбээ
2016-02-24
УНШИГЧ:
МӨНГӨНИЙ ШУНАЛ, АТААРХАЛЫН ТУЛАМ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН СҮЙД БОЛЛОО ДОО!
2016-02-24
Зочин:
За за тэр Энхбаярын болон эхнэртэй нь хийсэн ярилцлагын бичлэгууд нь тэгээд олдоогуй юу? Хеерхийдее манай цагдаагийнхан, хэн нэгэн менгетэй баян нь тэр бичлэгийг нь худалдаад авчихаа биздээ? Тэгээд Баатар гэх энэ нехер EAGLE телевизэд очоод л болоо юу?
2016-02-24
зочин:
Очиж очиж Христэд итгэгчдийн еаглэд байдаг нь ч юув дээ.Өөр монгол телевиз олдсонгүй юу. Хэргийн гол учир мөнгөнд л байгаа биз дээ. Өлөн монгол өлөн нүдэээрээ хорвоог харсаар дуусах юм байна даа.
2016-02-24