34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болжээ

Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцлоо. Тэрбээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. Энэ оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлсөн байна.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394татварынтайлан,4165нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа аж.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6т эрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.
Нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, 31.5их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгожээ. Үүнээс 8.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг бүртгэгдсэн байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 26.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна. Мөн нийт 5 төрлийн татварын хүрээнд 89394 тайлангаар 34.2их наядтөгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 8.2 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 2.46их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.
Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргаснаас 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлжээ. Энэ бүртгэлийн дагуу нийт 7.8тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлсөн байна.
Нийт 1795 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын8140 гаалийн товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 353.8 сая ам.доллар буюу 516.1 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 79 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байгаа аж. Энэхүү бүртгэлийн хүрээнд 23.7 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Түүнчлэн нийт 399.9тэрбум төрөгийн үнэлгээ бүхий 647 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна. Түүнчлэн 744хуулийн этгээдийн бүртгэлд 1176удаагийн нэмэлтөөрчлөлт оруулж 428.5 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ