“Сү Ү Күн” Монголд ирнэ

img

1990-ээд онд үзэгчдийн хүртээл болж байсан “Тансан Лам Баруун Этгээдэд Зорчсон Тэмдэглэл" телевизийн олон ангит киног бид Тансан лам, Сүн Ү Күн, Жү ба Жи нарын дүрээр сайн мэднэ.

 

Тэгвэл тус бүтээлийг адал явдалт, зөгнөлт бүрэн хэмжээний кино болгож, “Сармагчны хаан-2” нэртэйгээр дэлхийн улс, оронд нээлтээ хийгээд удаагүй байгаа юм. Нээлтээ хийгээд удаагүй ч ашиг орлогоороо тэргүүлж буй тус кино ирэх сарын 1-нд Монголын кино театруудаар гарч эхлэх нь ээ.

 

Уг бүрэн хэмжээний кино нь XVI зууны II хагаст Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн У Чэнь Энь хэмээх нэрт эрдэмтний зохиосон романаас сэдэвлэсэн бүтээл гэдэг.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ