Манай циркчид олон улсын тэмцээнд оролцож байна

Испани улсад Олон улсын циркчдийн тэмцээн өчигдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид оролцож байна. Шидэх банз, дудартай акробатын номерын менежер продюсерээр Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор О.Чинбат, морин хуурч Б.Нинжин, бvжиг дэглээч Х.Хашхvv нар ажиллажээ.
Мөн тус тэмцээнд Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ шүүгчээр ажиллаж байгаа юм. Тэрбээр 2016 он гарснаас хойш хоёр дахь олон улсын тэмцээндээ шүүгчээр ажиллаж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ