Хит Лежерийн оскарыг охинд нь өгнө

img

Холливуудын нэрт жүжигчин Хит Лежер 2008 оны дөрөвдүгээр сард хар тамхи болон нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан билээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол түүнийг нас барсны дараахан зохион байгуулагдсан юм. Тэрээр сүүлд тоглосон “Харанхуйн хөлөг баатар” киноны Жокерийн дүрээр “Оскар”-ын шилдэг туслах дүр шагналын эзэн болсон билээ.

 

Шагнал гардуулах ёслолын дараа жүжигчин залуугийн алтан хүнийг Австралийн Петр хотын музейд хадгалах болжээ. Тэгвэл уг алтан хүнийг музейн удирдлагууд жүжигчний 10 настай Матилда охинд шилжүүлэн өгөхөөр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лежер амиа алдахаасаа өмнө жүжигчин Мишель Уильямстай болздог байжээ. Хос болздог байхад жүжигчин бүсгүй жирэмсэн болсон ч тэрбээр охиноо Лежерийн овгоор овоглохоос татгалзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ