Келли Кларксон жирэмсэн болжээ

img

“Америк шүтээн” шоуны анхны ялагч дуучин Келли Кларксон жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр долоон сартай жирэмсэн гэнэ. Дуучин бүсгүй олон сарын турш олны өмнө гараагүй билээ.

 

 

Келли өчигдөр охин Ривер Росегийн хамтаар Калифорни мужид байрлах Диснейлэндээр зугаалж, тоглох үедээ гэрэл зурагчдын дуранд өртжээ. Дуучин бүсгүй нэлээдгүй жин нэмсэн нь олныг цочирдуулж, интернэт хэрэглэгчдийн гол ярианы сэдэв болж байна.

 

Танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн дуучин бүсгүй өөрийн зургаа инстаграмдаа нийтэлсний дараа интернэт хэрэглэгчид хэвлэлээр дамжуулж буй эмэгтэйг Келли гэдгийг нь таньжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ