Г.Ариунбаатар “Кармен”-д дуулжээ

img

Санкт-Петербург хотын дуурийн театрын тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурь энэ сарын 20-нд эгшиглэжээ. Эрх чөлөөт Кармен бүсгүйн амьдрал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус бүтээлд ОХУ-ын “Марийнский” театрт гоцлол дуучнаар ажиллаж буй МУГЖ Г.Ариунбаатар Эскамильогийн дүрийг бүтээсэн байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дуучнаас ОХУ-ын Марийнский театрын гоцлооч дуучин болсон Г.Ариунбаатар нь Чайковскийн нэрэмжит XV удаагийн олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагналт, МУГЖ, Буриад улсын ардын жүжигчин юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ariunbaataraaraa baxarxaj baina aa. Sain saixan bas amjilt xuseye!
2016-02-26