Бондын машиныг заржээ

Тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын 24 дэх анги буюу "007: Спектр" киноны үеэр ашиглаж байсан автомашиныг Лондонд болсон "Christies" дуудлага худалдаанд оруулж, зарсан тухай “www.nbcnews.com” мэдээллээ. Уг автомашиныг 3.5 сая ам.доллароор худалдсан байна.
"007: Спектр" цувралд “Aston Martin DB10” машин гардаг. Энэхүү машиныг нийт арван хувь үйлдвэрлэсэн бөгөөд наймыг нь тус цувралтад оруулсан билээ. Харин үлдсэн хоёрыг нь Лондоны авто үзэсгэлэнд байршуулсан юм.
"007: Спектр" киноны зураг авалтад ашиглаж байсан цаг, нүдний шил, гутал, хүрэм зэргийг энэ дуудлага худалдаанд оруулсан бөгөөд үүнээс олсон мөнгийг буяны үйлсэд зарцуулахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ