“Ромео Жулетта”-г дахина

img

 

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар  У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа шинэчлэгдэн тавигдсан.

 

1996 онд анх Монголын театрын тайзнаа тоглож байсан эл жүжиг шинэчилсэн найруулгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд үзэгчдийн хүртээл болж, бүтэн сарын турш театрын тайзнаа тоглогдсон юм.

 

Тэгвэл энэхүү сонгодог жүжиг УДЭТ-ын “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр дахин тоглогдох нь ээ. Энэ удаад гуравдугаар сарын 4,7,8-ны 18.00 цагт, гуравдугаар сарын 5,6-ны 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Ромеогийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ