Сальма Хайекийн нохойг бууджээ

Холливуудын нэрт жүжигчин Сальма Хайекийн Моцарт гэх нохой буудуулж үхсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Моцартыг гурван удаа буудсан байжээ. “Цагдаагийнхан нохойг буудсан этгээдийг эрэн хайж байгаа” хэмээн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Жүжигчин бүсгүй Сиэтл хотноо амьдардаг юм. Жүжигчний хамгаалагч нохойг олсон бөгөөд малын эмнэлэгт хүргэсэн ч оройтсон байжээ.
Цагдаагийнхан нохойг буудсан шалтгааныг “Өшөө хонзонгийн сэдэлтэй” хэмээн тайлбарласан байна.
Жүжигчин бүсгүй инстаграмдаа нохойтойгоо авахуулсан зургаа нийтлээд “Баяртай анд минь” гэж бичжээ. Сальма гурван нохой, нэг мууртай юм. Тэрбээр Моцартыг 2011 онд худалдан авч байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ