Өнөөдөр “Солоист”-той

Монголд Залуучуудын оркестр байгуулагджээ. Тэд анхны “Солоист” нэртэй тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ өдөр тоглох гэж байна.
Залуучуудын анхны найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдаж, БНСУ-ын “Korean art” Хөгжмийн дээд сургуулийн төгсөгч хийлч Г.Тамир, Улсын филармонийн хөгжимчин, хийлч Х.Санчир нар гоцлон тоглох юм.
Тоглолтод П.И.Чайковский, П.Сарасате, К.Сенс-Санс, Ф.Крейслер, Э.Шоссон нарын хийл найрал хөгжмийн бутээлээс толилуулна.
Тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ