Үндэсний хөгжим Санторид эгшиглэнэ

Монголын үндэсний урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын “Сантори” концертын танхимд энэ сарын 13-нд анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Тус хамтлаг одоогоор Япон улсад уран бүтээлээ туурвиж буй юм.
Тоглолтод Монголын нэрт хөгжмийн зохиолчдын болон язгуур урлаг, хөөмэйн бүтээлүүдээс гадна хамтлагийн шинээр туурвисан бүтээл эгшиглэх аж. “Сантори” танхим нь “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг бөгөөд дэлхийн чансаа дээгүүр уран бүтээлчид багадаа хоёр жилийн өмнөөс захиалга өгж байж тоглодог байна.
Өнгөрсөн сарын 28-нд “Их татлага” хамтлаг, лимбэчин М.Лхагвагэрэл, морин хуурч Л.Амартүвшин, бүжигчин З.Бүжин нар японы уран бүтээлчидтэй хамтран Японы Сайтама мужийн Сакадо хотын соёлын төвд “Сүхийн цагаан морины ертөнцөд” нэртэй тоглолтыг толилуулаад буй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ