”Ethnic Moment” тоглолт болно

img

"Шуранхай" хамтлагийн гишүүн, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан өөрийн бие даасан "Ethnic Moment" тоглолтоо толилуулахаар болжээ.

 

Тэрбээр тоглолтын эхний хэсэгт морин хуурын чуулга, дараагийн хэсэгт амьд хөгжмийн хамтлагтай дуулах юм байна. Мөн ардын болон уртын дуунуудыг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ, монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөгжмийн хэмнэлд  оруулан хослуулан дуулах аж.

 

Тоглолт энэ сарын 7-ны 18.00 цагт “М плаза” төвд болно.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ