Холливуудын стандартыг мөрдөх хэрэгтэй

img

 

 “Хувьсал” продакшны ээлжит бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны зураг авалт, эвлүүлгийн ажилд АНУ-ын “Е фильм”, “Могмус” кино компани хамтран ажиллажээ. Киноны нээлтэнд оролцохоор Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина болон Рикардо Стенли нарын уран бүтээлчид Монголд ирээд буй. Тэднийг өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүлээн авч уулзлаа.

 

 “Хувьсал“ продакшны жүжигчин МУГЖ У.Уранчимэгийн бүтээл тус кинонд дээрх уран бүтээлчид зөвлөгөө өгч, хамтран ажилласан. Мөн киноны эвлүүлгийн ажлыг Холливуудын стандартаар дөрвөн сарын турш АНУ-д хийсэн аж.

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, манай улсын кино урлаг болон уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

 

Харин Америкийн кино зураглаачдын холбооны дарга Сол Молина, “Монгол Улсад морин хуураас эхлээд дэлхийд таниулах маш олон үнэт зүйл байна. Ямар ч киног анхнаасаа зөв хийж чадвал түүний урт, богино, мөнгө их орсон эсэхээс үл хамаарч амжилтад хүрдэг. Хэрэв Холливуудад гаргах сонирхолтой байгаа бол хамгийн гол нь стандартыг нь мөрдөх хэрэгтэй. Тэгж чадвал таван минутын кино ч дээд амжилт тогтоох боломжтой. Дэлхийн аль ч улсын уран бүтээлчид анхнаасаа Холливуудын стандартыг мөрдөж хийдэггүйн улмаас том алдаа гаргадаг. Монголын уул ус, байгаль үнэхээр сайхан юм. Мөн уран бүтээлчид нь чадвартай. Тиймээс боломж их бий” хэмээв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэхэ стандартгүй байж... Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов оо гэж...
2016-03-02
Зочин:
Холливуд гэхээсээ болливудын хүмүүс шиг харагдаж байна. Хэнээс зөвөлгөө аваадхаашаа яваад байна даа.
2016-03-02
Зочин:
Harin manai ulsyn buh salbart hotsrogdson oros standart uilchilj bn
2016-03-02
Зочин:
Хэхэ стандартгүй байж... Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов оо гэж...