С.Жавхлан, Т.Баясгалан нар тоглолт хийнэ

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус аяны хүрээнд, уран бүтээлчид 21 аймаг, бүх сумдад “Илгээлтийн эзэд” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэнэ. Энэ талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно. Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээв.
Тэдний 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ