Катчер, Мила нар нууцаар гэрлэжээ

Жүжигчин Эштон Катчер өчигдөр “Ellen” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд жүжигчин Мила Кунистай гэрлэсэн гэдгээ хэлжээ. Катчер “Бид хуримаа нууцаар хийсэн. Энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдэхийг хүсээгүй. Хуримандаа хэн нэгэн урилгагүй зочин оролцуулахыг хүсээгүй учир интернэтээр хуримаа болох өдрөө худлаа зарласан. Энэ арга үр дүнгээ өгсөн. Хуримаа нууцаар хийсэн шалтгаан байхгүй. Зүгээр л бусад гэр бүл шиг энгийн байдлаар хуримлахыг хүссэн. Хуримын өдөр Мила, охин хоёр минь адилхан даашинзаар гоёсон” гэж ярьжээ.
Хос өнгөрсөн долоодугаар сарын 4-нд Калифорни мужид гэрлэсэн байна. Хуриманд 150 орчим зочин оролцсон гэнэ. Хөтлөгч охиных нь тухай жүжигчнээс асуухад “Уэтт эрүүл саруул бойжиж байна. Тэр минь ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж хариулсан байна.
Катчер, Мила нар 1988 онд “Тиймээ энэ чинь 70-аад он” телевизийн цуврал кинонд хамтран тоглож байсан юм. Тэд 2012 оны дөрөвдүгээр сараас болзож, 2014 оны аравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ