Ниал Хоран торгуулжээ

Британийн “One Direction” хөвгүүдийн хамтлагын дуучин Ниал Хоран хориотой газар бие зассан учир торгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр өчигдөр найзуудынхаа хамтаар АНУ-ын Лос Анжелес хотноо байрлах “1Oak” гэх шөнийн клубээр үйлчлүүлсэн байна. Дуучин залуу клубээр үйлчлүүлснийхээ дараа “1Oak”-ийн машины зогсоолын ойролцоо бие зассан аж.
Түүнийг бие засч буй зургийг “TMZ” сайт олон нийтийн сүлжээнд байршуулж “Муу залуу” хэмээн нэрлэсэн байна.
Клубын удирдлагууд машины зогсоол руу нь бие зассан залуугийн агентлаг руу гомдол гаргаж, торгууль ногдуулжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр “Хоран буруугаа хүлээж, торгуулиа төлсөн” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ