Лохан Орос залууд хайраа илчилжээ

Холливуудын жүжигчин 29 настай Лэндсей Лохан найз залуутай болсон талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгджээ.
Тэрбээр инстаграмдаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд “Хайрт минь” гэж бичсэн аж.
Жүжигчний найз залуу Оросын иргэн бөгөөд нэрийг нь Игорь Тарабосав гэдэг байна. Игорь загвар өмсөгч гэнэ.
Тэдний авахуулсан зураг инстаграмд байршаад 24 цагийн дотор 1.4 сая лайк цуглуулсан байна.
Лохан найз залуугаасаа долоон насаар эгч юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ