Мадонна мөрдөгч хөлсөлжээ

Попын хатан хаан Мадонна болон найруулагч Гай Ричи нар 15 настай Роккогийн асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэж байгаа юм. Хүү аавтайгаа хамт Британид амьдрахыг хүсч байгаа ч Мадонна эрс татгалзаж, шүүхэд гомдол гаргасан билээ. Мадонна аавынхаа хамтаар Лондон хотноо амьдарч буй Рокког мөрдүүлэхээр хувийн мөрдөгч хөлсөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Нэгэн гэрч “Мөрдөгч Гай, хүүтэйгээ хэрхэн харьцаж байгаа, мөн Рокко ээжгүйгээр хэрхэн амьдарч буйг мөрдөх болно. Мадонна хүүгээ өөр дээрээ авахын тулд бохир арга хэрэглэж байгаа” гэж ярьжээ.
Өнгөрсөн зул сарын баяраар Рокко хүү аавтайгаа хамт баярлахыг хүссэнээс болж дээрх асуудал үүсч өдгөө шүүх хуралдаа тулсан юм. Хос 2000 онд гэрлэж, 2008 онд салцгаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ