“Үргээлэг 2” нээлтээ хийнэ

img

 

СУИС-ийн нэг ангийн залуус нэгдэн “Үргээлэг” хэмээх киног бүтээсэн нь 2014 онд дэлгэцнээ гарсан. Олон нийтийн сэтгэлд түгшин  байдаг хятадын ажиллах хүчний талаар сонирхолтой, далд түүхийг өгүүлж чадсанаараа үзэгчдэд хүрч чадсан эл бүтээлийн хоёрдугаар анги хийгдэж дуусчээ.

 

“Үргээлэг” киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин АЖ П.Цэрэндагва, Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тогложээ. Киноны уран бүтээлчид “Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна" хэмээн мэдээллэж байсан.

 

Тус кино энэ сарын 19-нд нээлтээ хийж кино театруудаар гарч эхлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ