Ирина Шейк гэрлэхийг хүсдэг

img

Оросын супермодель Ирина Шейк гэрлэхийг хүсдэг тухайгаа “USA Today” шоунд оролцох үеэрээ хэлсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр жүжигчин Брэдли Купертэй болздог юм. Лос Анжелес хотноо тэд хамт амьдарч байгаа билээ.

 

Ирина ярилцлагынхаа үеэр “Үнэнийг хэлэхэд, би гэрлэхийг хүсдэг. Цагаан даашинз өмсөөд ааваараа хөтлүүлээд хайртай залуу дээрээ очихыг хүсч байна. Гэрлэх тухай бодол толгойноос минь салахаа болилоо” гэж хэлжээ.

 

Хөтлөгч “Брэдлитэй гэрлэх бодол байна  уу” гэж асуухад тэрбээр “Мэдээж хэрэг” гэж хариулсан байна.

 

Хосыг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэ талаар Ирина “Бид сүй тавиагүй. Иймэрхүү төрлийн цуу яриа бидний харилцаанд саад учруулж байна” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ