Ц.Наранцэцэгийн ялыг хэвээр баталлаа
Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүний наймаачин Ц.Наранцэцэгт холбогдох насанд хүрээгүй охин хил дамнуулан худалдаж биеийг нь үнэлүүлсэн гэх хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.Насанд хүрээгүй охидыг хил дамнуулан худалдсан Ц.Наранцэцэгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, таван жилийн хорих ял оноосон билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж ялласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ