Б.Чингүүний ээлжит бүтээл нээлтээ хийнэ

img

 

“Дуудлага”, “Учрал” зэрэг кино бүтээлийг олон нийтийн хүртээл болгоод буй найруулагч Б.Чингүүний адал явдал, хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Тус киноны  зохиолыг найруулагч Б.Чингүүн гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар жүжигчин МУСТА Д.Бямбацогт ажиллаж байгаа аж. Харин киноны гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тогложээ.

 

Тус кинонд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч тэр бүх үйл явдлыг бүхэлд нь өөр цаг үед, өөр нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр харуулах аж.

 

Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон талаар хэлж байна. Мөн тэрбээр галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг. Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтсэн тухай онцолж байна.

 

Кино энэ сарын 25-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ