Царайлаг хоригдол модель болжээ

img

 

АНУ-ын иргэн Жереми Микс гэх залуугийн зураг 2014 оны долоодугаар сард интернэтэд байршсан билээ. Интернэт хэрэглэгчид залууг “Манай гаригийн хамгийн царайлаг хоригдол” хэмээн нэрлэх болсон юм.  Тэрбээр хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэмээн буруутгагдаж, 2.3 жилийн хорих ял сонссон юм байна.

 

Миск ялаа эдэлж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард суллагдана. Тэрбээр ял эдэлж байхдаа загварын “White Cross Management” агентлагтай гэрээ байгуулж чадсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэ долоо хоногийн эхээр хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр суллагдсан даруйдаа ажилдаа орох гэнэ. Өдгөө 30 настай Микс 2009 онд хуримаа хийж, 2011 онд охинтой болж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ