Хүүдээ зориулан тоглолт хийжээ

Попын хатан хаан Мадонна хүү Роккодоо зориулан тоглолт хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүүгийнхээ бодлыг өөрчлөхийг хүсч, Нью Йорк хотноо тоглолт зохион байгуулсан байна.
Тоглолтын үеэр тайзны ард байрлах дэлгэцээр Роккогийн зураг болон бичлэгийг гаргаж, “Ээжийгээ битгий гомдоо” гэж бичжээ. Мөн хүүдээ зориулан бичсэн дуугаа дуучин дуулаад “Би чиний ээж, тиймээс намайг гомдоох эрх чамд байхгүй” гэж хэлжээ.
Хүүдээ зориулан дуулж байхдаа Мадонна виски ууж байсан хэмээн гэрчүүд ярьцгаасан байна. Роккогийн асран хамгаалах эрхийн төлөө Мадонна экс нөхөр, найруулагч Гай Ричитэй шүүхдэлцэж байгаа билээ. Хос 2000 онд хуримлаж, 2008 оны есдүгээр сард салцгаасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ