“Ирээд л үз”

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцаас санаачлан “Ирээд л үз” эх орон, цэргийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ. Эл үзэсгэлэн нь тус сонины гэрэл зургийн сурвалжлагч А.Алтанхуягийн хоёр дахь бие даасан уран бүтээл юм.
Энэ сарын 10-18-ны өдрүүдэд Монгол цэргийн музейд дэлгэх тус үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулжээ. Гэрэл зургуудыг “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд”, “Цэргийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэл”, “Иргэн цэргийн харилцаа” гэсэн гурван хэсэгт ангилан үзэгчдийн хүртээл болгож байна. Эдгээр бүтээлээр дамжуулан цэргийн албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, тэдний ажил, амьдралын эгэл агшинг харуулах нь үзэсгэлэнгийн зорилго аж.
Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины гэрэл зургийн сурвалжлагч, ахлагч А.Алтанхуяг 2012 онд анхны үзэсгэлэнгээ дэлгэж үзэгчдийн хүртээл болгож байжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ