Өнөөдөр “Кихот ноён”-той

Тайж язгуурын цэргийн хувцастай эр ном уншин гарч ирнэ. Энэ хүн бол Дон Кихот. Тэрбээр дундад зууны үеийн морьтнуудын тухай адал, явдалт зохиол унших их дуртай. Уншиж буй номдоо хэт автан өөрийн үсчин болох Николисийг заналт дайсан, тариачин эмэгтэй болох Лоренсангийг үзэсгэлэнт бүсгүй Дульсинна гэнэ. Энэ нь түүний уншсан номонд гарч буй дүрүүд юм.
Дэлхий дахинаараа андахгүй хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын адал явдлыг өнөөдөр 18.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох “Кихот ноён” жүжгээс тольдоорой.
УГЗ Б.Баатарын найруулгаар тайзнаа тавих эл жүжгийн тайзны зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, бүжиг дэглээчээр СТА Т.Төгсөө ажиллажээ.
Гол дүрд:
Дон Кихотод МУГЖ жүжигчин Б.Жаргалсайхан,
Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар,
Перо Перест СТА Л.Дэмидбаатар,
Альдонса Лоренсод Б.Нармандах,
Сансон Красско жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш,
Антониод жүжигчин Б.Одгэрэл нар тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ