Жорж Жермонд Э.Амартүвшин тоглоно

Ж.Вердийн "Травиата" дуурь энэ өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа эгшиглэнэ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү дуурийг 1853 оны гуравдугаар сарын 6-нд Италийн Ла Фенис театрт анх тоглосон түүхтэй.
Манай улсад түүнээс 124 жилийн дараа, 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа найруулан тавьж байв. Өдгөө УГЗ Ё.Цэрэндолгорын найруулгаар тайзнаа тоглож байна.
Дуурийн гол дүр:
Виолеттад МУГЖ Ө.Уянга,
Виолеттагийн найз Флорад СТА Р.Доржхорол,
Альфред Жермонд Б.Батжаргал,
Альфредын эцэг Жорж Жермонд МУГЖ Э.Амартүвшин,
Виолеттагийн зарц Анинад СТА Ш.Наранчимэг нар тус тус тоглох юм.
Дуурийг энэ амралтын өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ