50 цент хуурамч мөнгөөр баярхав

img

 

Америкийн реппер 50 цент өнгөрөгч онд дампуурлаа зарлаж, салсан эхнэрүүддээ  нөхөн төлбөр өгч чадахгүйн улмаас хэд хэдэн удаа шүүхэд дуудагдсан билээ.

 

Тэгвэл ганц ч долларгүй болсон гэгдээд буюу реппер эр өнгөрсөн амралтын өдөр инстаграм хуудастаа асар их боодолтой  долларын зургийг байршуулсан юм.

 

Шүүхээс репперийг их хэмжээний мөнгө хаанаас гарч ирсэнийг тайлбарлахыг шаардаж, дуудсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэгвэл реппер эр уг мөнгийг хуурамч хэмээн мэдэгдэж, “Би зүгээр л өнгөрсөн үеэ дурсахыг хүссэн юм” гэж тайлбарлажээ.

 

Шүүхээс уг мөнгийг шалгасан бөгөөд хуурамч болохыг нь тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
XAXAXA
2016-03-13