Дэлхийн сонгодог балетыг тоглоно

img

Дэлхийн сонгодог “Дон Кихот” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна.

 

Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт энэхүү балетыг Испанийн зохиолч Мигель де Сервантесийн зохиол “Кихот ноён” жүжгээс сэдэвлэн бүтээжээ. “Балетын хаан” гэгддэг Л.Минус хөгжмийг бичиж, М.Петипа дэглэж, анх 1869 онд Москвагийн Их театрт тавьсан түүхтэй. Харин Монголын тайзнаа анх 1971 онд  Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан юм.

 

 

Энэ сарын 19,20-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох балетын гол дүрд УДБЭТ-ын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, СТА Г.Батчимэг, СТА М.Од нар тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Hugjmiin zohiolch MINKUS
2016-03-14