“Эх орны цэрэг” наадамд М.Амархүү түрүүлэв

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Эх орны цэрэг" яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт болж өнгөрлөө.
26 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулсан энэхүү наадамд 40 гаруй найрагч эх орон, эр цэрэг, тусгаар тогтнолын сэдэвт шүлгэн хүлэгээ сойжээ. Наадмын тэргүүн байрыг Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч М.Амархүү “Зарлан дуудах хуудас” шүлгээр эзлэв. Дэд байранд яруу найрагч, дэд хурандаа С.Зоригтбаатарын "Арын албаны Монгол цэрэг" шүлэг, гутгаар байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, 2014 оны "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын Тэргүүн байрын шагналт Б.Баттулга "Сайхан Монгол минь таны төлөө", тусгай байранд "Болор цом" наадмын Тэргүүн байрын шагналт А.Эрдэнэ-Очирын "Эх орны хөндүүрлэл" шүлэг тус тус шалгарлаа.
Наадмын шүүгчээр АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга дэд хурандаа Б.Отгонбаяр нар ажиллав. Шагналыг БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЦДБЭЧ-ын дарга, хошууч Н.Гантулга, АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат нар гардуулан өгөв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ