Том охиныхоо хуримыг хүлээн зөвшөөрчээ

Холливуудын нэрт жүжигчин Том Круз охинтойгоо эвлэрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 23 настай Белла энэ оны нэгдүгээр сард эцэг, эхийнхээ зөвшөөрөлгүйгээр Лос Анжелес хотноо хуримаа хийсэн юм. Уг хуримыг хүчингүй хэмээн Том мэдэгдэж, охинтойгоо таарамжгүй харилцаатай болжээ. Тэгвэл жүжигчин эр охинтойгоо эвлэрч, хуримыг нь хүлээн зөвшөөрсөн тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Том “Итгэхийн аргагүй юм. Гэхдээ охиныхоо сайхан амьдралд саад болмооргүй байна. Тиймээс л өршөөлөө” гэж жиргэжээ.
Харин Белли твиттертээ “Аавтайгаа хэл амаа ололцох үнэхээр... хэцүү байлаа. Таны уучлал надад хэрэггүй ч би таныг уучилсан” хэмээн хариу жиргэсэн байна.
Том болон Николь Кидман нар Беллаг 1999 онд үрчилж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ