Жүжигчин Леонардо “Түмэн хишигтэн”-ий нэг болно

Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдаж авсан. Тэрбээр Монголын үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл далай орчимд 10 хоног аялах агаад одоогоор уг аялал хэзээ эхлэх нь цаг хугацааны хувьд тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл Леонардо Ди Каприог монголд ирэх гэж буйтай холбогдуулан “Түмэн хишигтэн” төслийнхөн Монгол өв уламжлал, түүх, соёлын бахархал болсон бэлэг дурсгалын бүтээлдээ түүний дүр төрхийг буулган бэлэг барихаар төлөвлөжээ.
Энэ талаар “Түмэн хишигтэн” төслийн албан ёсны цахим хуудаст, “Тэрбээр Хишигтэн баатрын эрэмгий чанар, цуцашгүй тэмцэх зан чанар цогцолсон, онц их зориг тэвчээр хатуужилтай жүжигчин гэдэг нь уран бүтээлүүдээс нь харагддаг. Тиймдээ ч Монголын цаатнуудын нутгаар аялж хээрээр гэр, хэцээр дэр хийн нүүдэлчин аж ахуйтай танилцахаар ирж буй хэрэг бизээ” хэмээн бичжээ.
Р.Улам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ