“Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэнэ

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ онд иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлж, 33 удаагийн тоглолтыг толилуулахаар төлөвлөөд буй. Энэ сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Баянмонгол жазз найрал хөгжимчид “Сэтгэлд хоногшсон дуунууд” концертыг тоглохоор болжээ. Тоглолтод Баян монгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрхи шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дууг толилуулах аж. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцох юм байна.
Тоглолтыг энэ сарын 18-ны өдрийн 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ