Биберийн дурласан охин модель болов

img

 

Дуучин Жастин Бибер энэ оны эхээр инстаграмаас зургийг нь харсан охиндоо хайраа илчилсэн билээ. Бибер олон хоног зургийн эзнийг хайсан бөгөөд охиныг Синди Кемберли гэдэг юм. Хүүхэд асрагч тэрбээр Биберийн тусламжтай мэргэжлээ сольж, модель болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Синди Испанийн “Very” гэх брэндтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд нь тогложээ. Сурталчилгааны зургууд интернэтээр тархсаны дараа Синди, Биберт хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр инстаграмдаа “Амьдралыг минь өөрчилсөн залууд баярлалаа” хэмээжээ.

 

Синди дуучин залуутай нэг бус удаа уулзсан тухайгаа мөн ярьжээ. Дуучин залуу Синдиг “Оросын супермодель Ирина Шейктэй тун адилхан” хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр ярьсан байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ