Ардын жүжигчин Ц.Гантөмөр таалал төгсчээ

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Цэрэндэжидийн Гантөмөр 2016 оны гуравдугаар сарын 15-нд өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрбээр 1935 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж, 1953 онд Хүн эмнэлгийн техникумд сурч байхад нь зохиолч Л.Ванган "Эмч нар" жүжгийнхээ тухай ярилцлага хийхэд жүжигчин болохоор шийдэн, 1954 онд УХДТ-т дагалдан жүжигчнээр орж, МУАЖ Гомбожавын Гомбосүрэнгийн шавь болжээ.
1957 онд Урлагийн сургууль төгсөж, "Шарай голын гурван хаан”, "Ээдрээ", “Хүний мөр” зэрэг жүжиг, олон кинонд дүр бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Ц.Гантөмөр нь СУИС-д дадлагын зөвлөх багшаар ажиллаж, профессор цол хүртсэн юм.
Түүний бүтээсэн дүрүүд үзэгч түмний сэтгэлд мөнх орших болно.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ