Мадонна бүдүүлэг загнав

img

Попын хатан хаан Мадонна өчигдөр Австралийн Брисбане хотноо тоглолтоо хийжээ. Дуучин өчигдрийн тоглолтын нээлтийн үеэр хажуудаа зогсч байсан эмэгтэйн хувцсыг нь урж, хөхийг нь гаргажээ. Тэрбээр эмэгтэйг заагаад “Гоо сайхны хагалгаанд ор. Хөхөө томруул....” гэж хэлсэн байна. Эвгүй байдалд орсон эмэгтэй дуучны тоглолтын үеэр бүжиглэдэг бүжигчдийн нэг байжээ.

 

Мадонна аялан тоглолт эхэлсэн цагаас л тайзан дээр архи ууж, бүдүүлэг зан гаргах болсон. Тэрбээр мөн өчигдрийн тоглолтын үеэр архи уужээ. Нэгэн үзэгч твиттертээ “Мансуурсан тоглолт. Бидэн рүү архи цацсан” гэж жиргэсэн байна.

 

Тоглолтынхоо үеэр дуучин архи уух болсон нь хүү Роккотой холбоотой хэмээн мэдээлсэн юм. Хүү аавтайгаа хамт Лондон амьдрахыг хүссэн билээ. Дуучин “Rebel Heart” тоглолтынхоо нэрийг “Rebel Heart Rocco” болгон өөрчлөхөө мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ