АСЕМ-ын зочдод үнэгүй тоглолт үзүүлнэ

Монголын үндэсний урлагийн “Домог” хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажил, тоглолтын талаар тус хамтлагийн залуус мэдээлэл хийлээ.
“Домог” хамтлаг ирэх тавдугаар сард “Өсвөрийн морин хуурчдын наадам” зохион байгуулах юм байна. Мөн долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадын зочин төлөөлөгч нарт зориулан тоглолтоо үнэ төлбөргүй толилуулахаар зэхэж байгаа аж. Түүнчлэн ирэх аравдугаар сард үндэсний хөгжим болон хувцасны гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэх юм байна. Арванхоёрдугаар сард “Домог 10 жил” тоглолтоо толилуулах гэнэ.
Тус хамтлаг нь анх 2006 онд байгуулагдаж, морин хуурч, их хуурч, цохивор хөгжимчин бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Америк, Европ, Азийн олон орноор аялан тоглож, олон улсын чанартай уралдаанд амжилттай оролцож байв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ