“Домборын эгшиг-2016” тоглолт боллоо

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Тоглолтын үеэр Ерөнхийлөгч "Казах түмний маань олонхи нь амьдарч байгаа Баян-Өлгий аймгаас сүүлийн үед сайн мэдээнүүд ирж байна. Сүүлийн 3 жилд Баян-Өлгий аймгийн ДНБ 150 гаруй хувиар өсч нэмэгдсэн. Жил тутам бараг тал хувиар тус аймагт бий болж байгаа баялаг нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ ҮСХ-ны мэдээнд байгааг хараад би хувьдаа туйлын бахархалтай байсан. Мөн 5000 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Мэдээж тэнд ажилгүй, хүндрэлтэй, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай олон хүн байгаа. Гэхдээ ажлын байр бий болсон нь маш сайн мэдээ байгаа юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ