Клуни эхнэрээ хуурчээ

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни эхнэр, өмгөөлөгч Амалаа хуурсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Лос Анжелес хотноо байрлах зоогийн газраар нэгэн бүсгүйтэй үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Клуни зоогийн газраар үйлчлүүлснийхээ дараа эмэгтэйг үнссэн ажээ. Жүжигчин эр машиндаа суусныхаа дараа “Хонгор минь хайртай шүү. Хайртай шүү” гэж хэлсэн байна.
Клуниг эхнэрээ хуурсан гэх мэдээллийн дараа түүний менежер албан ёсны мэдэгдэл хийжээ.
Менежер “Жүжигчинтэй холбоотой сөрөг мэдээллийг эрс үгүйсгэж байна. Клунигийн үнссэн эмэгтэй бол зохиолч Александра Десплатын гэргий. Эмэгтэй Амалтай сайн найзууд” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ