Г.Ариунбаатар “Тоска” дуурьт дуулжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар алдарт Мариинский театрын тайзнаа дуулжээ. Тэрбээр энэ сарын 20-нд тус театрт тоглосон Ж.Пуччини “Тоска” дуурийн Скарпиад дуулсан байна. Дуурийн симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Гергиев удирдан тоглуулсан аж.
Нью-Йорк хотын ”Метрополитан” театрын ерөнхий концертмейстер, дуулаачийн багш Крейг Рутенберг “Мариинский” театрын урилгаар “Тоска” дуурын Скарпиагийн дvр дээр Г.Ариунбаатартай хамтран ажиллажээ. Крейг Рутенберг нь дэлхийн дуурийн алдарт дуучид болох Дмитрий Хворостовский , Анна Нетребко , Ольга Бородина, Екатрина Семечук , Йонас Кауфман , Роландо Виллазон гэх олон дуучныг анх бэлтгэж том театруудад дуулах гарааг нь эхлvvлж байсан аж.
Эргэн сануулахад Г.Ариунбааатар энэ сарын 13-нд Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамильод дуулсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ