Т.Шинэтуяа дэлхийн супер модель болжээ

Дэлхийн супермодель шалгаруулах “World Supermodel Pageant” тэмцээн тэмцээн энэ сарын 12-21-ны өдөр Өмнөд Африкийн Блумфонтейн хотод үргэлжилж байна. Тус тэмцээний 16-19 насны ангилалд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа түрүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр нийт оролцогчоос хамгийн өндөр оноог авч, тэрбумтан Дональд Трампийн “Trump Models” агентлагтай гэрээ хийх эрхийн эзэн болжээ.
Т.Шинэтуяа нь “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч аж. Монгол Улсын хувьд дэлхийн супермодель шалгаруулах тус тэмцээнд анх удаа оролцсон байна. Улмаар дэлхийн 40 орноос шилдгийн шилдгээр тодорчээ.
Дашрамд дуулгахад тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай улсаас мисс Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ