Л.Бетховины бүтээл эгшиглэнэ

Улсын Филармонийн уран бүтээлчид энэ онд иргэд олон нийтийн урлаг гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлж, 33 удаагийн тоглолтыг толилуулахаар төлөвлөөд буй. Энэ сард монголын гэр бүлүүдэд зориулж “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Филармонийн Симфони найрал хөгжимчид “Л.Бетховин симфони №8” хөгжмийн концертыг тоглохоор болжээ.
Тоглолт энэ сарын 25-ны өдрийн 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ