Б.Амарсайхан “Алтан гадас” одон хүртлээ

Өнгөрсөн бямба гаригт “Үргээлэг 2” уран сайхны киноны нээлт “Хүннү молл” цогцолборт болсон. Энэ үеэр МУСТА, жүжигчин Б.Амарсайхан “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тус шагналыг "Марко Поло" киноны Ариг Бөхийн дүрийг бүтээн, дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргасан хэмээн үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар гардуулав.
Дашрамд сонирхуулахад жүжигчин Б.Амарсайхан тавдугаар сар, наймдугаар сард гадаадын кинонд тоглох санал хүлээж авсан талаар дуулгалаа. Мөн гадаадын фестивальд зориулсан уран бүтээлд тоглохоор болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ