Тайра Бэнкс: Жирэмсэн болохыг мөрөөддөг байлаа

Супермодель Тайра Бэнкс “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-“Тайра хүүтэй боллоо” гэх мэдээлэл дэлхийн бүх хэвлэлээр гарсан. Та энэхүү баярт мэдээгээ хэнээс ч нууцлахгүйгээр дэлгэсэн?
-Хүүхэдтэй болохыг их эртнээс мөрөөддөг байлаа. Тайра залгамжлагчгүй болохоос айж байсан. Эмэгтэй хүн хүүхэдгүй байна гэдэг үнэхээр том эмгэнэл.
-Та 42 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Ханхүүгийнхээ талаар сонирхуулаач?
-Хүү минь аавыгаа илүү ихээр дуурайсан. Арьсны өнгө нь надтай адилхан. Оройтож хүүхэдтэй болсон учир гэрэл зургийг нь дэлгэхийг хүсэхгүй байна. Удахгүй бүх зүйл тодорхой болно.
-Ихэнх алдартнууд тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй боллоо. Та бол тэдний нэг?
-Боломжгүй хүмүүст боломж олгож буй хүмүүст баярлалаа. Миний хүүг эрүүл, саруул төрүүлсэн тэр бүсгүйд насан туршдаа талархах болно.
-Та нэлээн жин хасчээ. Жин хассан нь хүүхдээ асарч буйтай холбоотой юу?
-Тиймээ, би хүүхэд асрагч хөлслөөгүй. Хүүхдээ би өөрөө өсгөж, асарч байгаа. Хүлээн авалт, загварын шоунд оролцох үедээ хүүгээ дотны нэгэндээ итгээд л үлдээж байгаа. Хүүгээ унтсан, сэрсэн үед нь хажууд байгаа.
-Та тун хөгжилтэй, мөн хааяа тун түрэмгий аашилдаг. Хүүхэдтэй болоод таны ааш хэрхэн өөрчлөгдөв?
-Бүхэлдээ өөрчлөгдсөн. Хүүхдээ уйлуулахгүй, хөгжилтэй байлгахын тулд өөрөө хүртэл хөгжилтэй болох шаардлага гарсан.
-Ирландын гэрэл зурагчин Эрик Асла таны найз залуу. Энэ эрхэм тун нууцлаг. Таниас илүү Асла хүүхэдтэй болохыг хүсч байсан хэмээн сонссон. Энэ үнэн үү?
-Дурлал гэдэг үнэхээр хэцүү. Хүнд хайртай болохоор тэр хүнээсээ холдмооргүй санагддаг. Бүх л хүслийг нь биелүүлмээр бас хайрлуулмаар. Хайртай хүнээ жаргалтай байгааг харах тун сайхан.
-Хүүхэдтэй болохоос өмнөх хамгийн жаргалтай үеэ дурсвал. Одоо мэдэрч буй аз жаргалыг аль цаг хугацаанд мэдэрч байв?
-“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр байх үе. Тиймээ, далавч зүүгээд л тайзан дээр алхах үнэхээр гайхалтай. Их сайхан мэдрэмжийг байнга авч байсан.
-Таны үеийн моделиуд загварын тайзаа орхиж байгаа. Энэ талаар бодож байгаа юу?
-50 нас хүрэхээрээ л энэ талаар бодож эхэлнэ.
-Дэлхийн хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” нэвтрүүлэг тун удахгүй хаалтын шоугаа хийнэ гэж сонссон. Заавал энэ шоуг хаах шаардлага байгаа гэж үү. Олон охины мөрөөдлийг биелүүлсэн.
-Олон охины мөрөөдлийг биелүүлсэн учир зогсч байгаа юм. Оролцогчид олшрох тусам нэвтрүүлгийн үнэ цэнэ буурч, загварын тайзын өрсөлдөөн багасах болно. Үр хүүхдээс минь өөрцгүй энэ шоуны хөшгийг хаана гэдэг аймшигтай.
-Дараагийн нэгэнд шоугаа залгамжлуулах уу?
-Үгүй. Энэ бол миний шоу, миний амьдрал, миний түүх.
-Та өнгөрсөн жил хүүхэд төрүүлэх боломжгүй тухайгаа өгүүлж байлаа. Хэдий та тээгч эхийн тусламжтай хүүтэй болсон ч сэтгэлийн шарх таныг өвтгөж байгаа байх?
-Жирэмсэн болохыг мөрөөддөг байлаа. Боломжгүй, боломжгүй гэх үгийг сонсоод үхэхийг хүсч байсан. Хэрвээ тэр бүсгүй зөвшөөрөөгүй байсан бол би насан туршдаа уйтгар гунигтай амьдрах байлаа. Нүүрээ будаж, үнэтэй хувцас өмссөн ч энэхүү сэтгэлийн шархыг далдалж чадахгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ