Халимаг, Тува, Буриадын миссүүд өрсөлдөж байна

img

 “Дэлхийн Монголчуудын Глобал” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Миссийн тэмцээнд Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 12 мисс, Монгол улсаас 6 оролцогч өрсөлдөж байна.

 

2006 оноос хойш зохиогдоогүй тус наадам энэ сарын 20-28-ны хооронд үргэлжлэх юм. Олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, үндэсний хувцастай мисс, оюунлаг мисс гэсэн 6 төрлөөр шилдгээ тодруулах аж. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27-ны өдрийн 19.00 цагт “Corporate hotel and convention centre”-д болно.

 

Оролцогч миссийг танилцуулж байна.

Ю.Балжидмаа, Э.Байгал, Н.Мишээлт, Н.Ану,- /Монгол улсаас оролцогч/

Чечена Кыргыс-/Бүгд Найрамдах Тува улсаас төлөөлөн оролцогч/

Дари Алеексевна Лудупова- /Бүгд Найрамдах Буриад Улсын оролцогч/

Цэрэннадмидийн Давалгаан-/Өвөрмонголын Өөртөө засах орны оролцогч/

Алтансүхийн Мөнгөнхуар- /Өвөрмонголын өөртөө засах орны оролцогч/

Энтайн Мөнгөнцэцэг-/Өвөрмонголын өөртөө засах орны оролцогч/

Айлана Монгуш- /Бүгд Найрамдах Тува Улсын оролцогч/

Евгения Феликсовна Рыгзынова -/Бүгд Найрамдах Буриад Улсын оролцогч/

Виктория Витальевна Дашиева- /Бүгд Найрамдах Буриад Улсын оролцогч/

Арюна Жаргаловна Бубеева-/Бүгд Найрамдах Буриад Улсын оролцогч/

Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн- /Бүгд Найрамдах Халимаг Улсын оролцогч/

Альмина Сергеевна Мангутова- /Бүгд Найрамдах Халимаг Улсын оролцогч

Баира Улюмджиева- /Бүгд Найрамдах Халимаг Улсын оролцогч/

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ