Ц.Пунсаа МУСГЗ цол тэмдгээр шагнуулав

img

 

БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр сансарт ниссэн. Монгол хүн анх сансарт ниссэн эл түүхэн үйл явдлыг ЗХУ-ын Москва хотоос МҮОНТ шууд дамжуулан Монгол Улсад үзүүлж байв. Үйл явдлыг сурвалжлан мэдээлж, биечлэн оролцож явсан МҮОНТ-ийн сэтгүүлч, доктор Ц.Пунсаа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр энэ өдөр шагнууллаа.

 

Тэрбээр “Одоогоос 35 жилийн өмнө Монгол хүн анх сансарт ниссэн баярт үйл явдал болсон. Тэр баярт үйл ажиллагааг дамжуулах сурвалжлах группт оролцож Москва явж байлаа. “Монгол хүн сансарт нислээ” гэдэг тэр мэдээг диктор Нарантуяа, Орос найруулагч бид гурав нэг студиэс дамжуулж байсан юм. Тэр үеийг өнөөдөр санахад сайхан байна.  Энэ бэлгэ дэмбэрэлтэй өдөр төрийн том шагнал хүртсэндээ баяртай байна. Энэ бол миний МҮОНТ-д ажилласан хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм. Залуу боловсон хүчин бидний хувьд тэр үйл явдал шинэ туршлага, шинэ оролдлого, арга барил болж үлдсэн” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

О Нарангэрэл:
МУСГЗ цол хуртсэн Ц Пунсаа даргадаа баяр хургэж эруул энхийг хусье Урт насалж удаан жаргаарай. Залуучуудын редакцын найруулагч О Нарангэрэл еслов
2016-03-22
О Нарангэрэл:
МУСГЗ цол хуртсэн Ц Пунсаа даргадаа баяр хургэж эруул энхийг хусье Урт насалж удаан жаргаарай. Залуучуудын редакцын найруулагч О Нарангэрэл еслов
2016-03-22
Зочин:
ЕСТОЙ Л АВАХ ЕСТОЙ НЬ АВЧ. ЗАРИМДАА ЮУ Ч ХИЙЖ УЗЭЭГУЙ ДУУЧДАД ЭНЭ ИХ ЦОЛ ОЛГОДГОО БОЛИВОЛ ТААРНА
2016-03-22